Хятадын “Ковид-19”-ийн эсрэг вакцинаа 1000 юаниар худалдаална

Б.ОД
БНХАУ-ын “Синофарм” эмийн үйлдвэр “Ковид-19”-ийн эсрэг вакцинаа ирэх арванхоёдугаар сараас худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд 1000 юань буюу 150 доллараас хэтрэхгүй хэмээн тус эмийн группын ерөнхийлөгч Лиу Жинзень өчигдөр мэдээллээ.
Тэрээр “Гуравдугаар шатны олон улсын туршилт дуусны дараа бид вакциндаа гэрчилгээ авч, баталгаажуулна. Энэ жилийн сүүлээр худалдаалж эхлэхээр тооцоолсон. Бээжингийн биологийн институт жилд 120 сая тун вакцин, Уханийн биологийн институт нэмэлтээр 100 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой. Вакциныг би хоёр ч удаа тариулсан. Ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй. Хэрвээ та нэг удаа тариулвал халдвараас 97 хувь,  хоёр удаа тариулвал 100 хувь сэргийлж чадна. Гэхдээ Хятадын бүх хүн амыг вакцинд хамруулах шаардлагагүй. Зөвхөн хүн амын нягтрал ихтэй хотын иргэдийг хамруулах хэрэгтэй” хэмээн “Гуанмин Рибао” сонинд ярьжээ. Энэ вакцины гуравдугаар шатны туршилтийг өнгөрсөн сарын 23-нд Арабын нэгдсэн Эмират улсад эхлүүлсэн бөгөөд амжилттай явж байна.
Эх сурвалж:Tass.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан