БНХАУ, АНУ-д коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ

БНХАУ-ын биологийн зэвсгийн алдартай шинжээч Чен Вейгээр удирдуулсан багийн гаргаж авсан   коронавирусийн эсрэг вакцины эмнэл зүйн туршилтыг Хятадад эхлүүлээд байгаа талаар CCTV мэдээлжээ. Чен Вейн хэлснээр, Бээжин энэхүү вакцины  туршилтыг  эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна.
Тэрбээр гаргаж авсан вакцинаа коронавирусийг зогсоох шинжлэх ухааны хамгийн хүчтэй зэвсэг  хэмээв. Хэрэв туршилт амжилттай болвол  вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлэн  байгаа аж. Чен Вей нь Хятадын генийн инженерийн аргаар вакцин гаргаж авах тал дээр мэргэшсэн тэргүүлэх эрдэмтдийн нэг гэнэ. БНХАУ-аас гадна АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн коронавирусийн вакциныг хүн дээр туршиж эхэлснээ мэдэгдээд байна.
Туршилтад оролцсон сайн дурынхны биеийн байдлыг жилийн турш ажиглах ажээ. Тус хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр, туршилтад сайн дураар оролцох 45 хүнийг сонгож авсан бөгөөд тэдэнд 28 хоногийн зайтай хоёр вакцин ижил тунгаар тарих юм байна.  “мРНК-1273” гэж нэрлэсэн вакциныг АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Массачусеттс мужийн Кембриж хотод байрладаг “Moderna” биотехнологийн компанитай хамтран гарган авчээ.
Сиэтл хот дахь “Kaiser Permanente Washington” хэмээх Эрүүл мэндийн хүрээлэнд хийх эмнэлзүйн туршилтын эхний үе шат нь уг вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг шалгах урт хугацааны үйл явцын зөвхөн эхлэл гэдгийг эрдэмтэд тодотгож байна. Түүнчлэн Оросын эрдэмтэд ч коронавирусийн эсрэг вакцины анхны загваруудыг гарган авч туршиж эхэлжээ. Хамгийн үр дүнтэй нэг, хоёр загварыг ирэх  зургадугаар сард танилцуулахаар төлөвлөж байгаа талаараа  Новосибирскийн биотехнологийн лабораторийн эрхлэгч ярьсан байна.
Эх сурвалж: https://www.dailymail.co.uk
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл