Тархиа амраах шаардлагатайг сануулах 5 дохио

Үр бүтээлтэй ажиллаж, шинэ өндөрлөгт хүрэхийн тулд амрах, сэргэх хэрэгтэй байдаг бөгөөд бүх хүчээ шавхан ажиллах нь ямар ч амжилт дагуулахгүй гэж мэргэжилтнүүд анхааруулсныг Рамблер мэдээллээ. 

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр дараах таван шинж тэмдэг илэрч байвал тархи амрах хэрэгтэй гэдгийн дохио гэнэ. 

Үүнд: 
Нэгдүгээрт, амьдралын сөрөг талыг байнга олж харах, таагүй дурсамж, санаа зовнил, гутранги бодлууд нь хэт ачааллаас үүдэлтэй байж болзошгүй гэнэ. 

Хоёрдугаарт, ойр ойрхон өвдөөд байгаагаа анзаарвал амрах цаг нь болжээ. Хэт ядаргаа дархлааны системийн ажиллагааг алдагдуулдаг бөгөөд ийм үед хүн амархан өвчилдөг. 

Гуравдугаарт, нойрны хэм алдагдах. Хэт их ядарсан хүн шууд унтчихаж чаддаггүй, шөнөжин хөрвөөж, өдрийн болсон үйл явдлууд тэр дундуу сөрөг үйл явдлуудыг ихээр боддог байна. 

Дөрөвдүгээрт, юуг ч үл ойшоох, өмнө сонирхдог байсан зүйлээ хайхрахгүй болсон бол мөн л тархи ядарсны шинж гэнэ. 

Тавдугаарт, өөрийгөө анхаарахаа больсон, тухайлбал эмчид үзүүлэхээ байнга хойшлуулж, спортоор хичээллэхээ больж, дэлгүүр орохгүй, өөрийгөө баярлуулахгүй байгаа бол мөн л тархиа амраах хэрэгтэй болсны дохио аж. 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mnскачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл