АШУҮИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын өдөрлөг энэ сарын 13-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгөөр:
- АШУҮИС Лицей Интеракт клубын нээлт,
- Жэжү зуны сурагч солилцооны хөтөлбөрийн танилцуулга,
- Сургуулийн гүнзгий судлах хичээлүүдийн хөтөлбөрийн танилцуулга,
- Сэтгэл зүйч Б.Батгэрэл "Өсвөр насны хүүхэдтэй хэрхэн амжилттай харилцах вэ" сэдвээр илтгэл тавьсан юм.
Мөн өдөрлөгийн төгсгөлд сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид хичээл тус бүрийн багш нартай уулзалт, ярилцлага хийлээ.