“Суманд эмийн сангүй учраас 300-500 км зайтай аймгийн төвөөсөө эм авдаг"

“Суманд эмийн сангүй учраас 300-500 км зайтай аймгийн төвөөсөө эм авдаг"

 

ХЭҮК-оос хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ХЭҮК-ын Завхан аймаг дахь Референт Ч.Наранхүү "Хөдөөгийн алслагдсан сум, багт хүний эрүүл мэнд нэн шаардлагатай эм, тариа хангалтгүй байдлаас үүдэн иргэд цаг хугацаанд нь эрүүл мэндийн үйлчилгээ авах, шаардлагатай эм, тариа хэрэглээгүйгээс өвчлөл хүндрэх, амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал улсын хэмжээнд тодорхой хэмжээгээр байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Буянт сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумдад үйл ажиллагааг явуулж буй эмийн сангуудад шаардлагатай эм, тариа байхгүй, хүрэлцээгүй, эрүүл мэндийн даатгалаар олгодог эм, тариа хүртээмжгүй байна. Мөн зарим суманд эмийн сангүй учир 300-500 км зам туулж аймгийн төвөөсөө эм авдаг

Түүнчлэн нэн шаардлагатай эм, тариаг Улаанбаатар хотоос захиалах, тээвэрлэлтийн үед хадгалалтын горим алдагдах, тээвэрлэлтийн хугацаанаас хамаарч товлолт эм тариаг хэрэглэж чадахгүй байх тохиолдол гарч байгаа учир алслагдсан аймаг, сум, багуудад чанартай эм, тариаг хүргэх, нөөц бүрдүүлэх чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна" гэв.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан