Нүдийг гэмтээж байдаг 4 зуршил

Нүдийг гэмтээж байдаг 4 зуршил

 

Бид санамсаргүйгээр нүдээ гэмтээдэг зуршлуудтай байх нь бий. Хамгийн эмзэг эрхтэн болох нүдийг гэмтээх зуршлуудаасаа салаарай.


Нарны шил зүүдэггүй

Нарны шил нь нүдийг нарнаас ялгарах хорт ягаан туяанаас хамгаална. Энэхүү туяа нь нүдэнд шингэснээр эвэрлэг бүрхэвч болон салстыг гэмтээж, түлдэг учир нар шарсан өдрүүдэд нүдээ хамгаалан сайн чанарын линзтэй шил зүүж байгаарай.

Линзтэйгээ унтах

Зарим контакт линзийг зүүж унтах боломжтой байдаг. Гэхдээ линзнүүдийн ихэнх нь авалгүй унтсанаар хүний нүдэнд олон сөрөг нөлөө үзүүлдэг учир нүдний эвэрлэг бүрхэвчээ хамгаалж, линзээ авч байгаарай. Мөн өдөр бүр линзээ зөв цэвэрлэж, ариутгах хэрэгтэй. Эс бөгөөс линзэнд төрөл бүрийн микроб үржиж, нүдний эрүүл ахуйд маш сөргөөр нөлөөлнө.

Нүдээ нухах

Нүдээ санамсаргүйгээр нухах үед гарт наалдсан нян, бактер нь нүдэнд халдварлаж, өвчлөхөд хүргэдэг. Нүдэндээ хүрэх бол зөвхөн цэвэрхэн гараараа хүрнэ.

Дэлгэц удаан ширтэх

Гар утас, компьютер болон зурагтын дэлгэцийг удаан ширтэх нь харааг муутгаж, нүдийг ядаргаанд оруулж, зөөлөн эдийг нь гэмтээдэг.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан