
Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд "Хүүхдийн мэс заслын тасаг"-т, нэг хүүхэд "Толгойн мэс заслын тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.
Эх сурвалж: ГССҮТ