Чихэрлэг хүнсний нөлөө ба амны хөндийн эрүүл мэнд

Чихэрлэг хүнсний нөлөө ба амны хөндийн эрүүл мэнд

 

Амны хөндийн ач тустай бичил нян ба өвчлүүлэгч бичил нянгуудын тэнцвэрт байдал алдагдахад шүд өвчилж эхэлдэг байна.

Тухайлбал хоол хооронд чихэрлэг, наалдамхай хүнсний зүйлийг /хатуу зөөлөн чихэр, төрөл бүрийн ундаа жүүс, сок, иогурт, шоколад…/ ихээр  идэх нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын өсөн үржих хүчиллэг орчныг үүсгэж, энэ нь эхлээд шүдний пааланг сийрэгжүүлж, наалдамхай байдал нь нян үржих чулуу үүсэх таатай нөхцөл болдгийн эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.

Чихэр, чихэрлэг зүйл нь маш их илчлэгтэй байдаг тул хэрэгцээнээсээ  илүү хэмжээний илчлэг авах нь жин нэмэгдүүлдэг байна.

Мөн түүнээс гадна  чихэр их иддэг хүүхдийн анхаарал төвлөрөлт муу байдаг бөгөөд  энэ нь хүүхдийн сурах чадварыг  бууруулдаг, өсөлт нь хоцрох, амин дэм уургийн дутагдалд орох эрсдэлд хүргэдэг  бөгөөд эцсийн дүндээ шүд цоорох өвчнөөр өвчилдөг.

Нэг гэрт амьдарч байгаа хүмүүсийн нэгнийх нь шүд цоорч эхэлсэн л бол бусад гишүүдийнх нь шүд ч мөн цоорч эхэлдэг байна.

Товчхондоо бол дээр дурдсан асуудлууд нь шүд цоорох өвчний эхлэл болдог бөгөөд энэ өвчнийг өдгөө ХАЛДВАРТ ӨВЧИН гэж үздэг болжээ.  Иймд шүдний сойзноос гадна аяга таваг халбагаа солихгүй, чихэрлэг зүйл  болн хоол идсэнийхээ дараа шүдээ угааж, амаа зайлж хэвшээрэй. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан