Хүний биед хором бүрд тодорхой үйл ажиллагаа явагдаж байдаг бөгөөд энэ нь нарны хөдөлгөөнтэй ямар нэг байдлаар холбоотой юм. Эдгээр системүүд маш нарийн тохирч явагдах ба бид нарны үйл ажиллагаанд ямраар ч нөлөөлж чадахгүй учир хүний өдрийн үйл ажиллагаа хатуу тогтсон хэмтэй байдаг байна. Шөнө дунд нар өөрийн хамгийн доор байх байрлалд ирэх учир бид энэ үед хамгийн их амрах нөхцөлд орсон байх хэрэгтэй. Тиймээс унтах хамгийн сайн цаг бол 21 цагаас 03 цаг хүртэлх хугацаа юм. Бас 22-оос шөнийн 04, 20-иос шөнийн 02 цаг хүртэл унтаж болно.
Эрт унтахын ач холбогдол гэж юу вэ?
Бие, оюун ухаан оройн 9 цагаас 11 цаг хүртэлх хугацаанд хамгийн их амардаг. Тиймээс та 10 цаг гэхэд унтаагүй бол таны сэтгэлгээний үйл ажиллагаа дүүрэн ажиллаж чадахгүй байх нь. 23 цагаас хойш унтдаг хэвшилтэй хүний оюуны чадамж аажмаар буурч байдаг байна. Оюун ухааны чадамж буурах үйл ажиллагаа нь гэнэтийн биш учир олон хүн үүнийг унтах цагтай холбоотой байж болох тухайд огт санаа тавьдаггүй билээ. Магадгүй та доорх оюун ухааны ядралын шинж тэмдгүүдийг мэдэрч байж болох юм: анхаарал төвлөрүүлэхэд муу болсон, оюун ухаанаа хэт дайчилдаг болсон, муу зуршил газар авч байгаа, сэтгэлийн хүч чадал суларсан, сексийн болон хоол идэх, унтах, муудалцах хэт их сонирхолтой болсон гэх мэт.
Хэрвээ хүн 23-аас шөнийн 01 цаг хүртэл унтаж чадаагүй бол түүний пран нь (амьдралын хүч) сулрах болно. Праны үйл ажиллагаа доголдох нь хүний мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа суларч байгаагаар илэрдэг. Амьдралын хүч суларч байгааг илтгэх шинж тэмдэг нь – бие сулрах, гутранги үзэлтэй болох, залхуу, хоолонд дургүй, бие хүнд, биеийн болон сэтгэл зүйн хүч чадалгүй болох гэх мэт. Хэрвээ хүн шөнийн 01 цагаас 03 цаг хүртэл унтаж чадаагүй бол хүний сэтгэл зүйн хүч чадал мууддаг байна. Үр дүн нь хэт огцом уур уцаартай болох, түрэмгий догшин зан, аливаа зүйлтэй сөргөлдөх сонирхол бий болно. Хэрвээ хүний үйл ажиллагаа маш их оюун ухааны хүчдэл шаардсан байвал тэр хүн 19 цагт унтах хэрэгтэй ба өглөөний 04-05 цагийн үед босох, эсвэл 20 цагт унтаад өглөөний 05-06 цагт босох хэрэгтэй. Ямар ч нөхцөлд 22 цагаас хойш унтах нь сэтгэл санаа, оюун ухаан, биеийн хүч чадалд муу нөлөөтэй байна.
Энэ зарчмыг баримтлахгүй байхад дээр дурдсанаас өөр ямар муу нөлөө байдаг вэ?
Хэрвээ хүн амьдралын зөв хэмнэл баримтлахгүй бол тэрээр байнгын депрессийн байдалд орох ба депрессийн хөгжил нь мэдэгдэхгүйгээр хурдацтай явагдаж эхэлнэ. 1-3 жилийн дараа депресс их хэмжээгээр хуримтлагдаж “амьдралын өнгө будаг бөхөж” эргэн тойрны бүх зүйл өнгөгүй саарал болно. Энэ нь тархи амарч чадахгүй байгаа, хүний сэтгэл санааны байдал тун хүндэрч байгааг харуулсан дохио юм шүү.