Хүнийг ядаргаанд оруулдаг шалтгаанууд


Та нэг их юм хийгээгүй байж л ядраад байгаа юм шиг санагддаг уу? Хавар ирж байгаа учраас ингэж байна гэж боддог уу? Гэхдээ бусад улиралд ч мөн ядарсан хэвээрээ байгаагаа анзаарч байсан уу? Хүн яагаад ядаргаанд ордог, сульддаг шалтгааныг эрдэмтэд ингэж тайлбарлажээ.
 
1. Ядарсан үедээ дасгалаа алгасах
Та ядарч байна гэсэн шалтгаанаар дасгалаа (gym, гүйх) алгасвал улам л ядрах болно. Georgia их сургуулийн эрдэмтэд долоо хоногийн гурван өдөр 20 минутаас илүү дасгал хийдэг хүмүүс илүү их эрч хүчтэй, ядардаггүй болохыг тогтоожээ. Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх эд эсийг тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг байна. Ядарсан ч гэсэн дасгалаа тасалдуулалгүй үргэлжлүүлвэл бага ядардаг гэнэ.
 
2. Та хангалттай ус уудаггүй
Биед ус дутагдах нь ядрахын гол үндэс болдог. Зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эс багасаж, хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдал биеийн эрхтнүүд, булчинд нөлөөлж ядрах үндэс болдог байна.
 
3. Танд төмөр дутагдахаар
Төмөр дутагдсанаас биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг байна. Та төмрөөр баялаг хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.
 
4. Та улайрч ажилладаг
Судалгаагаар илүү цагаар ажиллах нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг тогтоосон. Цагийн юмыг цагт нь хийх нь ажил урагшлуулах гол түлхүүр байдаг гэж судлаачид үзэж байна. Хүн техник биш учир ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.
 
5. Та жижиг зүйлийг хэт томруулан боддог
Ямар нэгэн зүйлд санаа зовж, түүнийгээ бодон шаналах  нь ядрах гол шалгааны нэг болдог байна. Жижиг асуудлыг дэврээн бодож шаналах хэрэггүй маргааш гэхэд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэн өөдрөг байж, урагш алхах хэрэгтэй.
 
6. Та өглөөний цайгаа уудаггүй
Оройн хоолны шим тэжээлийг бие шөнө дунд “хэрэглээд” дуусчихдаг. Өглөө болонгуут биед шим тэжээл хэрэгтэй болно. Өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Энэ нь өглөө машинаа түлхүүрдэж асаадаг шиг л хэрэгтэй. Машин асаагүй бол яаж явах билээ дээ.
 
7. Та хуурай идэх юмаар хооллодог
Зарим хүн хоол идэлгүй боов боорцогхоноор өөрийгөө “болгочихдог”. Эдгээр хүнс нь глицериний найрлага өндөр сахар, гурил ихтэй байдаг учир цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ нь өдрийн турш ядрах шалтгаан болдог байна.
 
8. Та “үгүй” гэж хэлж чаддаггүй
Дургүй байсан ч “үгүй” гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Дотроо дургүй байж хүний гуйлгыг хийж өгөх нь бараг үр дүн муутай байдаг гэнэ. “Үгүй” гэж хэлж чаддаггүй хүмүүс маш их ядардаг байна. Үгүй гэж хэлж сурахын тулд хүнгүй газар “үгүй” гэж чангаар хашхирч хэлэх хэрэгтэй гэж сэтгэл судлаач Susan Albers зөвлөсөн байдаг.
 
9. Таны ажлын ширээ маш замбараагүй байдаг
Хэрэв таны ширээ эмх замбараагүй байдаг бол яагаад ядраад байгаагаа гайхах хэрэггүй. Эмх замбараагүй ширээ нь хүний тархийг амархан ядраадаг гэж Princeton их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тогтоожээ. Ширээн дээр өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ ил тавьж бусдыг нь далд хийх хэрэгтэй.
 
10. Та амарсан үедээ ч ажилсаар байдаг
Бие амрах ёстой болоод л улс болгонд хүмүүс жилдээ нэг удаа сар амардаг хуультай. Сайхан амарчихаад ажилдаа орвол эрч хүчтэй байж, үр дүнтэй байна. Харин амарч байна гээд ажилтайгаа зууралдаад байвал улам л ядарна.
 
11. Та унтахаасаа өмнө вино уудаг /согтууруулах ундаа/
Сонсоход бол сайхан амрах юм шиг л санагдаж байгаа биз. Гэхдээ тийм биш юм. Согтууруулах ундаа төв мэдрэлийн системийн ажиллагааг удаашруулж, өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг. Бие шөнөжин үүнтэй “тэмцэж” хонодог байна. Үр дүнд нь та өглөө сэрэхдээ унтаагүй юм шиг ядарсан байх болно. Хэрэв уусан бол ядаж ердийн унтдаг цагаасаа 2-4 цаг илүү унтах хэрэгтэй гэж Allen Towfigh эрдэмтэн зөвлөжээ.
 
12. Та унтахын оронд утсаа “маажсаар” байдаг
Компьютер, гар утас, таблетын дэлгэцний гэрэл дэх мелатонин нь хүний биеийн унтах, сэрэх байгалийн хэмнэлийг алдагдуулдаг гэж эрдэмтэн Allen Towfigh хэлжээ.
 
13. Та хэт их кофе уудаг
Кофений тунг тааруулж хэрэглэх нь сайн гэж бид мэдээлж байсан. Кофe элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Харин хэтрүүлэх нь ядрах шалтгаан болдог. Кофенд агуулагдах кофейн нь аденозин гэх “нойр хүргэх” үүрэгтэй эсийн үйлчилгээг хаадаг байна.
 
14. Амралтын өдрүүдээр оройтож унтдаг
Маргааш нь амрах юм чинь гээд шөнөжин “шоудаад” өглөө нь олигтой унтаж чадахгүй сэрчихдэг. Үдээс хойш нойр хүрч цаг орчим унтаад сэрдэг. “Ингэж унтах нь амрах биш улам л ядраадаг аж.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан