Олон улсын хоол зүйч Маргаритагийн зөвлөгөөг хүргэе.
Тэрээр хамгийн түрүүнд дураараа витамин ууж болдоггүй шүү гэдгийг хэлж байна.
Жилд хамгийн багадаа 1 удаа, болж өгвөл жилд 2 удаа ( хавар болон намар) эрдсийн шинжилгээнд хамрагдаж байгаарай. Хүн өөрт дутагдаж байгаа амин дэм болон эрдэс бодисоо мэдэж байж түүнийг нөхөх шаардлагатай. Мэдээж хоол хүнснээс амин дэм, эрдэс бодис биед илүү шингэдэг, гэхдээ гүн дутагдалтай үед нэмэлтээр сайн чанарын, сайн орцтой витамин минерал танд тус болно.
Мөн зөв цагтаа уусан витамин илүү үр дүнтэй байдаг.