Хувь хүний сэтгэлзүй тогтвортой байж нийгмийн сэтгэлзүй ЭРҮҮЛ байна



Нийгмийн сэтгэлзүйн тогтворгүй байдал нь хувь хүний сэтгэлзүйн тогтворгүй байдалтай шууд холбоотой гэдгийг сэтгэлзүйч нар хэлдэг. Хувь хүн сэтгэлзүйгээ хэрхэн тогтвортой байлгах талаар энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ.

Сөрөг сэтгэл хөдлөлөө гадагшлуулж сур
Хүн бүр бухимдал, айдас түгшүүр, харуусал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Энэ нь хэвийн зүйл. Харин эдгээр мэдрэмжийг дотроо хадгалалгүй гадагшлуулж явах нь чухал. Гомдож, уурласан бол юунаас болсноо тухайн хүнд юмуу итгэдэг дотны хүндээ хэлэх, өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлэх зэргээр тухай бүрд нь ярилцаж, уучилж, сөрөг мэдрэмжээ чөлөөлөөрэй.
Шаардлагатай үед сэтгэлзүйч дээр оч
Монголд сэтгэл зүйчдийг зөвхөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй л харьцдаг гэх туйлширсан ойлголт байдаг. Хувь хүн ямар нэгэн асуудлаа эхлээд өөртэйгөө ярилцаад, шийдэж чадахгүй бол шууд сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй.
Өөрийн гэсэн дуртай зүйлтэй бол
Өөрийн гэсэн хоббитой, түүнээсээ аз жаргал мэдэрч чаддаг хүмүүс сэтгэл гутралаас хол байж чаддаг. Дуртай зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлж, таныг ойлгож, дэмждэг найз нөхөд, хамт олонтой болоорой.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан