Сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэв

Сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэв

 

Монгол Улс 15 152 сувилагч, 1169 эх баригч, 1635 бага эмчтэй. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 22 хувийг сувилагч мэргэжилтнүүд бүрдүүлж байна. Мөн 1000 хүнд ногдох сувилагчийн тоогоор манай улс дэлхийн дунджаас 2.4 дахин цөөн. Сүүлийн дөрвөн жилд бэлтгэсэн нийт сувилагчийн 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэх статистик судалгаа бий. Иймд сувилахуйн хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн сард Эрүүл мэндийн яаманд ажлын хэсэг байгуулсан билээ. Тодруулбал, салбарын яамны дэргэд Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгтэй болсон.

Үүний хүрээнд ажлын хэсгийнхэн төрөлжсөн мэргэшлийн 16 эмнэлгийн 725 сувилагч, мэргэжилтэнтэй уулзжээ. Уулзалтаар сувилахуйн тусламж, үйлчилгээнд тулгарч буй бэрхшээ-лийг сонсож, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах санал авсан байна. Нийт 245 санал, хүсэлт ирснийг нэгтгэн дүгнэжээ. Хүсэлтийн ихэнх нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах тухай байж. Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн сувилагч мэргэжилтнүүдийн дээрх санал, сэтгэгдлүүдийг ажлын төлөвлөгөөндөө тусгаж, сувилахуйн хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг онцоллоо.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан