“Хувийн эмнэлгүүд дампуурвал улсынх ачааллаа дийлэхгүй”

“Хувийн эмнэлгүүд дампуурвал улсынх ачааллаа дийлэхгүй”

 

Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос “Ковид-19” цар тахлын үед ЭМДС-гаас 543 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсныг ил болгох, сангийн мөнгийг шударгаар хуваарилах талаар болон хувийн эмнэлгүүд санхүүгийн хүндрэлд орсон тухай өчигдөр мэдээлэл хийв. Дээрх холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа “Улсын хэмжээнд хувийн эмнэлэгт 18 700 эмч, ажилчин ажиллан, өдөрт нэг хүн хэвтүүлж, 10 өвчтөн үзэж байна. Гэтэл 2022-2025 онд ЭМДС-гийн хөрөнгөнөөс хувийн эмнэлгүүдэд 13 хувийн санхүүжилт өгсөн. Ер нь ЭМДС харилцан адилгүй санхүүжүүжилт олгон, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулдаг. Тэгсэн атлаа хувийн эмнэлгүүд даатгалын санг хоосруулдаг хэмээх ташаа ойлголт түгээдэг. Бидний 6-9 сарын гүйцэтгэлийн мөнгийг олгоогүйгээс эмнэлгүүд өрийн дарамтад орж, үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй боллоо. Хэрэв хувийн эмнэлгүүд дампуурвал улсын эмнэлгүүдийн ачаалал дийлдэхгүй. Тиймээс бидний санхүүжилтийг саадгүй олгох, ЭМДС-гийн зарцуулалтыг ил болгон, хийсэн ажлын үнэлгээнд тохирсон хөрөнгө хуваарилах хэрэгтэй” гэв.

 

https://www.unuudur.mn/a/278358

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан