Та ч бас сэтгэцийн эмгэгтэй юм биш биз!!!


Дөрвөн хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгтэй гэжээ. Энэ судалгаа үнэн болов уу. Хэрэв үнэн бол аймшиг, бас эмгэнэл. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан гэх эл судалгаагаар бол нэг өрх 4 ам бүлтэй гэж бодоход 1 нь сэтгэцийн эмгэгтэй болж таарах нь.
Манай улсын нийт хүн амын 18.4 хувь сэтгэл түгших эмгэгтэй, 17 хувь нойргүйдлийн эмгэг буюу нойргүйдэх өвчтэй, 6.4 хувь архинд донтох эмгэгтэй, 6.2 хувь сэтгэл гутрах эмгэгт өртсөн гэжээ.
Эдгээр хувьчилсан мэдээллээс харахад стрессийн шалтгаант эмгэг маш их ихэссэн бөгөөд  1980-1990 оны үетэй харьцуулахад 10 дахин, нэмэгдсэн гэжээ. Мөн архинд донтох шалтгаант эмгэг 40 дахин нэмэгдсэн гэж байгаа. Яагаад ингэж ихсэв гэх асуултад мэргэжлийн байгууллагууд болон мэргэжилтнүүд “Нийгэм хөгжихийн хэрээр сэтгэцийн өвчин дагаад ихэсдэг” гэж хариулдаг.
Өдгөөгөөс 7 жилийн өмнө “Монголчуудын 5 хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай” гэж байв. Тэгвэл  өнөөдөр энэ тоо урагшилж  4 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болсныг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоож.
Мэдээж үүнд нийгмийн бухимдал илтэд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй бөгөөд нийгмийн эл бухимдал архинд донтох, мансуурах дон, сэтгэл гутралд орох, амиа егүүтгэх, сэтгэцийн болон биеийн өвчнүүд, биеэ үнэлэх, сургууль завсардалт зэрэг сөрөг үзэгдлүүдийг нэмэгдүүлж байдаг байна.
Нийгмийн сэтгэлзүйн шалтгааны улмаас хүний сэтгэц түр зуур хямрах асуудал нийт хүн амын 25-30 хувийг эзэлдэг байна. Харин нийгэм хэт хямралтай байвал энэ тоо нэмэгдэж 50-60 хувь хүртэл хэлбэлзэлдэг байна.
Товчхондоо бол иргэн та тулгамдсан асуудлаа эерэг зөв аргаар шийдвэрлэхгүй бол сэтгэцийн эмгэг өвчин болох магадлал маш өндөр, бас их ойрхон байна гэсэн үг.
Иймд өөрт тулгарсан асуудлаа эергээр, зөвөөр шийдвэрлэж эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ зонхилон тохиолдох стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хайртай дотнын хүмүүсээ  хамгаалаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан