ХСҮТ энэ оны төгсгөлд робот мэс засал нэвтрүүлэх нь

ХСҮТ энэ оны төгсгөлд робот мэс засал нэвтрүүлэх нь

 

“Хавдар судлалын тулгамдсан асуудал 2025” эрдэм шинжилгээний хурлыг Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ ), Монголын хавдар судлаач эмч нарын нийгэмлэгийнхэн өнгөрсөн пүрэв, баасан гарагт зохион байгууллаа. 19 дэх жилдээ болж буй тус хуралд гадаад, дотоодын эмч, судлаач, мэргэжилтнүүд 60 гаруй бүтээлээ ирүүлжээ. Нийт таван салбар хуралдаанаар бүтээлүүдийг хэлэлцэж, мэдлэг, мэдээллээ солилцон, шилдэг илтгэлүүдийг тодруулсан байна.

Хорт хавдар нь сүүлийн 20-иод жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан хэвээр байгаа юм. Хавдрын 60 хувь нь хожуу шатандаа илэрдэг бол анх оношлогдсон хүмүүсийн 60 гаруй хувь нь тухайн жилдээ нас бардаг гэсэн статистик бий. Иймд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, хяналтыг оновчтой хийж, бодлогыг зөв тодорхойлон хэрэгжүүлэхэд нотолгоотой шинжлэх ухааны суурь болон эмнэл зүйн туршилт, судалгааны ажлыг өргөжүүлэх хэрэгцээ их байгааг хуралд оролцогчид онцолсон. Мөн хурлын үеэр ХСҮТ-д нэвтрүүлсэн шинэ технологиудыг танилцуулав. Тухайлбал, дүрс оношилгоогоор харагдахгүй хавдрыг эрт илрүүлэх боломжтой технологийг өдгөө ХСҮТ-д нэвтрүүлэх гэж байгаа аж. Мөн өмнө нь эмчилгээгүй, төгсгөлийн шатанд орсон хавдартай өвчтөнүүдийг ч анагаах эмчилгээний олон арга нэвтрүүлсээр буйг дурдсан юм. Тухайлбал, ХСҮТ-д өнгөрсөн онд робот мэс заслын сургалтын төв байгуулсан. Үүний хүрээнд робот мэс маслыг энэ оны төгсөлд эмчилгээнд нэвтрүүлэхээр зорьж буй гэнэ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан