Ц.ИШДОРЖ: Нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй иргэдийн 80 хувь нь АМЬ НАСАА АЛДАХ эрсдэлтэй

Улсын их баяр наадмаас хойш УНТЭ-т нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй иргэд ирэх нь нэмэгдсэн байна. Өвчин нь хүндэрч ирсэн иргэдийн 80 хувь нь амь насаа алдах эрсдэлтэйг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа. Нойр булчирхайн цочмог үрэвслийн гол шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Ишдоржоос тодрууллаа. 
-Нойр булчирхай хүний биед ямар үүрэгтэй байдаг вэ? -Нойр булчирхай хүний биед байдаг булчирхайнуудын нэг. Булчирхай гэдэг нь өөрөөсөө шүүрэл ялгаруулдаг, бодисын солилцоонд оролцдог эрхтнийг хэлдэг. Нойр булчирхайнаас олон төрлийн хүчтэй хүчил ялгардаг. Энэ хүчлүүд нь хоол боловсруулах замаар орж ирсэн бүх өөх, тосыг хайлуулж, задалж хүний биед шингээдэг. Хоёрдугаарт, нойр булчирхайд давхар лангерхансын арлын эсүүд гэж байдаг. Энэ эсүүд нь хүний биед инсулиныг ялгаруулдаг юм. Харин инсулин нь орж ирсэн сахарыг хүний биед шингээж, зарцуулалтад нь оруулж өгдөг хүчил юм. Сахарын хамгийн чухал хүчлийг нойр булчирхай эзэлдэг. Үндсэндээ хүний биед мах, өөх, тосыг шимэгдүүлэх, сахарын хэмжээг хэвийн тогтвортой барьдаг чухал эрхтэн. 
-Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ? -Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайд үрэвсэл ба үхжилт үүсч, дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.
-Нойр булчирхай өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? -Хурц өөх,  тостой хоол идсэний дараа хэвлий хүчтэй өвдөх. Мөн гэдэс дүүрдэг. Ер нь нойр булчирхайн үрэвсэл, эмгэгүүдийн үед  хүний хоол боловсруулалт, шингээлтэд өөрчлөлт орлог. Тиймээс хоол шингээлт алдагдсанаас болж гүйлгэх, гүйлгэхдээ их базалж өвдөх нь бий. Энгийнээр хэлбэл, нойр булчирхай үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. 
-Нойр булчирхай юунаас болж үрэвсдэг вэ? -Энэ бол цэвэр хувь хүнээс шалтгаалдаг. Ялангуяа шарсан мах, өөх, тосыг архитай хамт хэрэглэх нь маш аюултай. Энэ үед нойр булчирхай үрэвсэж байдаг. Мах, өөх тосыг хайлуулж, задалж хүний биед шингээх үүрэгтэй нойр булчирхай өөрийгөө хайлуулдаг гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй зэргэлдээ эд эрхтнээ ч хайлуулж гэмтээдэг.
Нойр булчирхай хүний биеийн нурууны нугалмын урд, гол судсууд дээгүүр хэвтэж байрладаг. Ходоодны ард, 12 хуруу гэдэстэй залгаа тул тухай эрхтнүүд гэмтэх, идээлэх нь их байдаг. Иргэд архи уусаар байгаад нойр булчирхайгаа өвтгөх нь их байна. Нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй иргэдийн 80 хувь нь амь насаа алдах эрсдэлтэй. 
-УНТЭ-т нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ? -Өмнө нь нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хүн сард нэгээс хоёр л ирдэг байсан. Харин энэ жил байр наадмын дараа эрс нэмэгдсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд 100-120 хоног эмчлүүлэх шаардлага гарч байна. Нэг хүн дунджаар хоёроос арван удаа мэс засал хийлгэнэ. Эмч мэргэжилтнүүд бид нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хүнд өдөр бүр, амралтын өдөр ч хагалгаа хийж байна.
-Зарим иргэд тарваганы хүн мах нойр булчирхайд сайн гээд түүхийгээр нь иддэг. Энэ ямар эрсдэлтэй вэ?-Нойр булчирхайд тарваганы мах идэх нь маш аюултай. Харин ч тахал тусах эрсдэлтэй. Байгаль дээр байгаа зэрлэг амьтдын махыг түүхийгээр нь идвэл нойр булчирхайд сайн гэсэн судалгаа дэлхийд байхгүй. 
арслан.мн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан