Японы эрдэмтэд нойр булчирхайн үрэвслийг эмчлэхэд хэрэглэдэг Нафамостат эмийг шинэ коронавирусийг эмчлэхэд ашиглаж магадгүй гэж мэдэгджээ. Токиогийн Анагаахын их сургуулийн профессор Жуничиро Инуэгаар ахлуулсан багийн судалгаагаар цочмог нойр булчирхайн үрэвслийг эмчлэхэд хэрэглэдэг уг эм нь хүний эсэд орж, CoVid 19 вирус үржихээс сэргийлж чаддаг болохыг тогтоожээ.
Нафамостат эмийг цочмог нойр булчирхайн үрэвслийг эмчлэхэд 30 жилийн турш хэрэглэж иржээ. Судлаачид энэ сарын сүүлээр дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төвтэй хамтран коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд дээрх эмийн эмнэлзүйн шинжилгээг эхлэх болно гэлээ.
Дөрвөн жилийн өмнө судалгааны баг нафамостат мезилат нь коронавирусийн өөр нэг төрөл болох MERS-ийг эмчлэхэд үр дүнтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаж байв.
Мөн вирусийн эсрэг бусад эмийн үр нөлөө, аюулгүй байдлын талаар Японд судалж байна.
http://eagle.mn/r/70164