АНУ-ын Вашингтоны Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд сүүлийн 20 жилийн турш хөхний хорт хавдрын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж, хамгийн сүүлийн вакцин эхний шатны туршилтыг амжилттай хийжээ. Удахгүй удаа дараагийн туршилтыг бататган хийснээр вакциныг хэрэглээнд гаргах юм байна. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар долоон сая эмэгтэй хөхний хорт хавдартай бөгөөд өнөөгийн анагаах ухааны хариулт олж чадаагүй хамгийн хүнд хэлбэрийн хорт хавдар юм. 2022 онд л гэхэд АНУ-д 43 мянга гаруй эмэгтэй, 530 эрэгтэй хөхний хорт хавдартай нь оношлогджээ. Эрчүүд ч хөхний хорт хавдарт өртдөг бөгөөд маш цөөн тохиолдолд гэдгийг эмч нар онцолжээ.