Хөхний хорт хавраар зөвхөн эмэгтэйчүүд өвчилдөг гэдэг ойлголт бий. BRCA1, BRCA2 генийн мутаци нь хорт хавдрын эс үүрч хөгжихөд нөлөөлдөг гэдгийг эрдэитэд аль хэдийн тогтоосон. Тэгвэл энэ өвчнөөр эрчүүд өвчлөх тохиолдол гарах болжээ.
АНУ-ын Миссури мужийн иргэн Пит Пассаниси машиныхаа аюулгүйн бүсийг зүүх үед хөхөндөө өвчин мэдэрдэг болоод уджээ. Улмаар том жижиг бижрүү мэдрэгдэх болсон тул 2011 оны арванхоёрдугаар сард Сент Луис хотынхоо эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн байна. Ингээд мэс засал хийлгэн өвчнөөсөө ангижирчээ. Хөхний хавдар нь эхэндээ хүрээгүй үед өвчин огт мэдэрдэггүй. Тийм учир охин Энни нь автомашины суудлын бүс аавынх нь амь насыг аварсан гэж боддог гэнэ.
Хөхний хорт хавдар үүсгэдэг BRCA1, BRCA2 генийн мутаци нь эрэгтэй эмэгтэй хүний аль алинд эрсдэлтэй боловч эрчүүдийг оношлох нь эмэгтэйчүүдийг бодвол 10 дахин цөөн ажээ.