Залуучууд зүрх судасны өвчнөөр яагаад өвдөх болов?

Залуучууд зүрх судасны өвчнөөр яагаад өвдөх болов?

 

Испанийн Сэвилла, Гэтафэ  багуудын тэмцээн үргэлжилж байв. 

2007 онд болсон энэ тэмцээний үеэр Сэвилла багийн 22 настай тоглогч газар унажээ. Багийнхан нь түүний амьсгалыг таслахгүйн тулд хэлийг нь гаргасан байна. Яаралтай тусламж үзүүлснээр тэр босож талбайг орхив. Гэвч хувцас солих өрөөнд бие нь дахин муудаж, гурав хоногийн дараа эмнэлэгт нас баржээ.

Задлан шинжилгээгээр түүнийг зүрхний, удамшлын өвчтэй байсан гэж дүгнэсэн байна. Уг нь тэрээр эмчийн үзлэгт тогтмол хамрагдсан ч эмч нар энэ өвчнийг оношилж чадаагүй байна. 

2004 онд Португалийн Бэнфика багийн 24 настай тоглогч Миклос Фэхэр мөн зүрхний өвчнөөр өөд болсон. Эдгээр тохиолдлын дараа хөл бөмбөгийн олон улсын холбоод (FIFA, UEFA) томоохон тоглолтын өмнө тамирчдын амьсгалын зам, зүрхний байдлыг хянадаг болжээ. 

Олны нүдэн дээр амиа алдсан тамирчдаас гадна 20-30 настай залуус зүрх судасны  өвчнөөр гэнэт нас барах нь бий. Залуус биеийн хүчний ажил хийгээгүй байхад зүрх нь зогссон тохиолдол нэмэгдсэн үү? Тийм бол яагаад гэдэг асуултад хариу авчээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот дахь King's College эмнэлгийн эмч Жэймс Аитчисон "Сүүлийн арван жилд залуус зүрх судасны өвчнөөр өвдөх, цус харвах нь нэмэгдсэн. Нас баралт ч мэдэгдэхүйц өссөн" гэжээ. 
 
2019 онд дэлхийн нийт нас баралтын 32 хувь нь буюу 17 сая хүн зүрх судасны өвчтөнүүд байв. АНУ-д 30-45 насныхан зүрхний өвчтэй болсон хувь 15 жилийн 50 хувиар өсжээ. Эрэгтэйчүүд зүрх судасны өвчинд илүү өртдөг гэсэн буруу ойлголт түгээмэл. Энэ өвчин хүйс харгалздаггүй. 

Тэгвэл яагаад энэ өвчин дэлхий дахинд нас баралтын нэгдүгээр шалтгаан болов?
Эмч нар дараах хариултыг өгчээ. Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөн, олон цагаар зурагт үздэг болсон. Гар утсаа мөн удаан ашиглах болж, эрүүл бус хооллодог, дасгал хөдөлгөөн бага хийдэг. Ажилдаа явахдаа алхахаа больсон. Хэт таргалалт, өндөр даралт, чихрийн шижин, электрон тамхи, ковид 19-ийн халдвар, архаг стресс, хотжилт зүрх судасны өвчнийг үүсгэдэг гэжээ.    

Мөн удамшил, дуу чимээ, бохирдол бусад хүчин зүйлүүд юм.   

Эх сурвалж: BBC

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан