Дэлхийн эрүүл мэндийн байгууллага саяхан “Ойрын жилүүдэд гурван төрлийн хавдрыг ялна” гэсэн таамаглал гаргасан билээ. Гарц гаргалгааг нь ч хэлсэн бөгөөд тамхинаас татгалзсанаар уушгины, архинаас татгалзсанаар элэгний хорт хавдраас зайлсхийж болно, элэгний гепатит Б вирусийг вакцинаар шийднэ гэсэн байсан. Тэгвэл үүнээс өмнө АНУ-ын эрдэмтэд хөхний хорт хавдрыг бүрэн ялах бэлдмэл гаргаж авснаа олон нийтэд зарлалаа.
Иллинойс мужийн Урбан-Шампейне их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан эмчилгээний арга туршилтын хулганууд дээр 95-100 хувийн үр дүн үзүүлсэн байна. Тэдний бүтээсэн ErSO хэмээх эм хөхний хорт хавдрыг илрүүлэх боломжгүй хэмжээнд хүртэл бууруулдаг төдийгүй хавдар үүсгэдэг метастазтай амжилттай тэмцдэг нь батлагджээ.