ОХУ-ын Шинжлэх ухаан, технологийн “Сириус” их сургуулийн эрдэмтэд тархины хамгийн аюултай хэлбэрийн глиобластома хорт хавдрын болон арьсны хамгийн аюултай хэлбэрийн меланома хорт хавдрын эстэй тэмцэх чадвартай вирус бүтээхээр ажиллаж байна.
Тус их сургуулийн “Генийн эмчилгээ” чиглэлийн эрдэм шинжилгээний ажилтан Александр Корабельскийн хэлснээр, эрдэмтэд хорт хавдрын эсэд үржиж, улмаар устгадаг вирус гаргаж авахаар ажиллаж байна. Ингэхдээ вирус их хэмжээний хорт хавдрын болон вирусийн эсрэг биетийг бий болгох гэнэ. Үүний дүнд зэргэлдээх хорт хавдрын эс болон хорт хавдрын голомт устах аж.
Эрдэмтэд шинэ вирусийн эмнэлзүйн туршилтыг ирэх 4-5 жилд хийхээр тооцоолж байна. Вирусийг гаргаж авахдаа хүнд аюулгүй везикуляр стоматитын вирусийг ашиглах бөгөөд тодорхой төрлийн хорт хавдарт зориулж вирусийн шинж чанарыг нь өөрчилж болдог вирус гаргаж авахаар төлөвлөжээ.