Гуяны арын булчингийн гэмтэл хурд, хүч шаарддаг спортын тамирчдад тохиолддог

Гуяны арын булчингийн гэмтэл хурд, хүч шаарддаг спортын тамирчдад тохиолддог

 

“Тuvshin med clinic” болон спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаярын тамирчдад хүргэсэн гуяны арын булчингийн суналтын талаар хэрхэн зөвлөснийг толилуулъя.

Гуяны арын булчин нь хурд хүч, огцом тэсрэлттэй хөдөлгөөн шаарддаг сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, жүдо, үндэсний бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг спортын төрлийн тамирчдад түгээмэл тохиолддог гэмтэл юм. Уг булчингийн гэмтлийг суналт, хэсэгчилсэн урагдал, бүрэн урагдал гэж хуваадаг.

Тэйп боолтыг хийснээр булчингийн үйл ажиллагааг дэмжиж, тогтвортой байлгахаас гадна өвдөлтийг намдааж, айдсыг бууруулснаар спортын гүйцэтгэлийг сайжруулна. Эрсдэлт хүчин зүйлс нь огцом хурдтай спорт төрлүүд, булчингийн хэт ачаалал, ядралт, уян хатан чанар муу байх зэрэг юм.Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бие халаалтыг тогтмол хийж хэвших, дасгалын эрчим, ачааллыг аажим нэмэгдүүлэн булчинг тэнцвэртэй хөгжүүлэх нь чухал. Мөн гуяны арын булчингийн хүчийг сайжруулах дасгалыг бэлтгэлийн хөтөлбөрт оруулах, сургуулилалтын дараа биеийг зааврын дагуу амраах хэрэгтэй.

Хамстрингс булчинг хөгжүүлснээр гуяны арын булчингийн гэмтлээс 40-50 хувьтай урьдчилан сэргийлэх боломжтой гэж судлаачид үздэг. Гуяны арын булчингийн гэмтэл авсан тамирчдын эдгэрэлтийн хугацаа харьцангуй удаан байхаас гадна спортын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг тул урьдчилан сэргийлж анхаарах нь зөв юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан