Японд iPS эс ашиглан хорт хавдрын дархлааны эмчилгээг амжилттай туршжээ


ТОКИО. /TASS/.
 Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд лабораторийн нөхцөлд гаргаж авсан буюу өдөөгдсөн үүдэл эсүүдийг /iPS эс/ ашиглан хорт хавдрын дархлааны эмчилгээг амжилттай туршсаныг тус их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.  
Судалгааныхаа явцад эрдэмтэд хорт хавдарт өртсөн эд эсүүд рүү довтлох чадварыг нь сайжруулсан дархлааны эсүүдийг iPS эсээс гаргаж авсан байна. Дараа нь тэдгээрийг хорт хавдартай хулгануудад тарьжээ. Ингэхэд мэрэгч амьтдын биед хавдрын өсөлт дарангуйлагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан байна. 
 
CAR-T /Chimeric antigen receptor-T cells/ гэж нэрлэгддэг нэг төрлийн дархлааны эмчилгээг цусны хорт хавдартай өвчтөнүүдийг эмчлэхэд ашигладаг. Энэ нь цусны цагаан эсэд хорт хавдрын эсрэг программ суулгах эмчилгээ юм. Өнөөг хүртэл үүнийг зөвхөн өвчтөний өөрийнх нь эсэд хийх боломжтой байсан бол Японы эрдэмтдийн хийсэн туршилтууд iPS эсүүд энэ аргад бас тохиромжтой болохыг харуулжээ. Энэ эсийг хэрэглэх нь эмчилгээний зардлыг бууруулах юм.
 
Японы эрдэмтэн Яманака Шинья үүдэл эсийн чиглэлээр хийсэн судалгаагаараа 2012 онд физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэний дараа тус улсад олон нийт, төр засгийнхан энэ сэдвийг сонирхох нь хэд дахин нэмэгдэж, нөхөн сэргээх анагаах ухааныг шинжлэх ухааныг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн нэг гэж зарласан билээ.
 
iPS эсүүд нь химийн тодорхой нөлөөн дор ямар ч төрлийн эс болж хувирдаг бөгөөд энэ нь онолын хувьд янз бүрийн эрхтнүүдийн эд эсийг ургуулах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч эрдэмтдийн үзэж байгаагаар, ургуулсан эд эсийг шилжүүлэн суулгах нь хорт хавдрыг даамжруулах эрсдэлтэй байна. 
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан