Английн эрдэмтэд санамсаргүйгээр ихэнх хорт хавдрыг эмчилдэг эсийг нээжээ


Ихэнх хорт хавдрыг эмчилдэг дархлааны эсийн шинэ хэлбэрийг Британийн эрдэмтэд санамсаргүй байдлаар олж илрүүлсэн байна.
Кардиффын их сургуулийн судлаачид бактерийн эсрэг бэлдмэл туршихаар Уэльсийн нэгэн эмнэлэгт хадгалагдаж байсан цусыг шинжлэх үедээ цоо шинэ төрлийн "Т эс"-ийг илрүүлжээ. 
Энэхүү шинэ дархлааны эс нь эрүүл эсийг үл тоомсорлож, хорт хавдрын эсэд наалддаг мэдрэгчтэй юм байна. 
Лабораторийн судалгаагаар шинэ мэдрэгчтэй дархлааны эсүүд уушги, арьс, цус, бүдүүн гэдэс, хөх, яс, түрүү булчирхай, өндгөвч, бөөр, умайн хүзүүний хорт хавдрыг устгадаг болохыг тогтоожээ.
Энэхүү судалгааг удирдаж байгаа Кардиффын их сургуулийн анагаахын сургуулийн мэргэжилтэн, профессор Эндрю Сьюэлл энэхүү нээлтээ "маш ер бусын үйл явдал" хэмээн тайлбарлаад үүний тусламжтай бүх төрлийн хавдрыг эмчлэх эм бүтээх боломжтой хэмээн мэдэгджээ. 
Профессор Сьюелл "The Telegraph" сонинд өгсөн ярилцлагадаа: "Энэ бол өмнө нь хэний ч төсөөлж байгаагүй зүйлийг олсон нээлт боллоо. Энэхүү шинэ төрлийн эсийн тусламжтай бид хүн төрөлхтнийг дарлаж байгаа аюулт өвчнийг нэг бүр устгаж чадна. Ийм зүйл болно гэж урьд нь хэн ч итгэж байгаагүй. ” гэж хэлжээ. 
Сэтгүүлч "Одоо хүн төрөлхтөн хорт хавдраас бүрэн дархлагдах боломжтой гэсэн үг үү?" гэж асуухад Профессор Сьюелл: “Магадгүй. Энэ дархлааны эс нь маш ховор тохиолддог, эсвэл олон хүнд байдаг ч тодорхой бус шалтгааны улмаас идэвхжээгүй үлддэг байх магадлалтай. Бид одоогоор хараахан мэдэхгүй байна." гэж хариулжээ. 
CAAK.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид