Израилд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх технологи хөгжүүлжээ

ЙЕРУСАЛИМ./China Daily/.Хорт хавдрын эсүүдийн үүслийг илрүүлдэг шинэ технологи хөгжүүлсэн талаар Израилын Йерусалимын их сургуулийн судлаачид мэдээлжээ.

Энэхүү технологи нь хорт хавдартай өвчнүүдийн тоог ихээхэн бууруулна хэмээн найдаж байна. Судлаачдын мэдээлснээр, хорт хавдруудын 90 орчим хувийг эртлэн оношлосноор урьдчилан сэргийлэх боломж бүрддэг ажээ.

Орчин үеийн технологид тулгуурласан шинэ төрлийн цусны шинжилгээ нь цусанд нуугдсан үхсэн эсүүдийг таньж, аль эрхтнийнх гэдгийг нь тогтоох чадвартай аж. Мөн энэхүү технологиор зүрхний өвчнүүдийг оношилж, шилжүүлэн суулгасан эрхтнүүдийг ажиглаж, халдварт өвчний тархалтыг хянах боломжтой гэнэ.

Судлаачдын тайлбарлаж буйгаар, хэрэв хорт хавдар судлаач өвчтнийхөө эмчилгээг хэр үр дүнтэй байгааг мэдэхийг хүсвэл дээрх технолгийг ашиглан шалгах боломжтой ажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан