“Athleta”, “Pink”, “Asics”, “The North Face”, “Brooks”, “All in Motion”, “Nike” болон “Fila” брэндийн спорт хөхний даруулгад бисфенол A гэх химийн бодис илэрчээ. Эл хортой бодис нь астм, таргалалт, зүрх, судасны өвчин үүсгэх аюултай гэж CNN мэдээлжээ.
“Center for Environmental Health” байгууллагын явуулсан судалгаанаас үзвэл эдгээр брэндийн спорт хөхний даруулга дахь бисфенол A бодисын агууламж Калифорни мужийн хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 22 дахин их байжээ.
Түүнчлэн, “The North Face”, “Brooks”, “Mizuno”, “Athleta”,” New Balance”, “Reebok” брэндийн футболконд мөн ижил бодис илэрсэн байна. Бисфенол А бодис зөвхөн спандекс орсон полиэстер материалаар хийсэн хувцсанд илэрчээ.