“Pfizer” вакцинд гаднын бодис дахин илэрлээ

Японы Осака мужийн Сакаи хотын вакцинжуулалтын төвд хүргүүлсэн “Pfizer” вакцинд гаднын бодис илэрчээ. Үүнээс өмнө Канагава мужийн Сагамихара болон Камакүра хотын вакцинжуулалтын төвүүдэд хүргүүлсэн энэ төрлийн вакцинд тунадас илэрч байсан билээ. Ингэхдээ вакцинуудын дугаар ижил байсан аж.
Япон улсад хоёрдугаар сарын 17-ноос бүх нийтийн вакцинжуулалтын кампанит ажил эхэлсэн. Тус улсад “Pfizer”, “AstraZeneca” болон “Moderna” зэрэг гурван төрлийн вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.
Өнгөрсөн сард “Moderna” вакцинд төмрийн үртэстэй төстэй гаднын зүйл илэрч байжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам 1.63 сая тун вакциныг хэрэглэхийг зогсоосон. Энэ үед эдгээр тунг нийт 889 вакцинжуулалтын төвд хуваарилсан байсан бөгөөд 55 тунг нь хэрэглэсэн байжээ.
Үүнээс өмнө мөн Гүнма, Окинава муж вакцины ампулын таглааны хэлтэрхийтэй төстэй хар өнгийн тунадас бэлдмэлээс илрүүлсэн тухай мэдээлж байв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан