“Pfizer” вакцинд гаднын бодис дахин илэрлээ

Японы Осака мужийн Сакаи хотын вакцинжуулалтын төвд хүргүүлсэн “Pfizer” вакцинд гаднын бодис илэрчээ. Үүнээс өмнө Канагава мужийн Сагамихара болон Камакүра хотын вакцинжуулалтын төвүүдэд хүргүүлсэн энэ төрлийн вакцинд тунадас илэрч байсан билээ. Ингэхдээ вакцинуудын дугаар ижил байсан аж.
Япон улсад хоёрдугаар сарын 17-ноос бүх нийтийн вакцинжуулалтын кампанит ажил эхэлсэн. Тус улсад “Pfizer”, “AstraZeneca” болон “Moderna” зэрэг гурван төрлийн вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.
Өнгөрсөн сард “Moderna” вакцинд төмрийн үртэстэй төстэй гаднын зүйл илэрч байжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам 1.63 сая тун вакциныг хэрэглэхийг зогсоосон. Эргүүлэн татах үед эдгээр тунг нийт 889 вакцинжуулалтын төвд хуваарилсан байсан бөгөөд 55 тунг хэрэглэсэн байжээ.
Үүнээс өмнө Гүнма, Окинава мужуудад ампулын таглааны хэлтэрхийтэй төстэй хар өнгийн тунадас үүссэнийг илрүүлсэн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан