Тэтгэвэрт гарсан цагдаагийн дэд хурандаа “Өргөө” амаржихын удирдлага боллоо


“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг өчигдөр /2022.10.13/ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. 
Улмаар түүний ажлыг тус амаржих газрын дэд даргаар ажиллаж байсан П.Эрдэнэцэцэг (Цагдаагийн дэд хурандаа) түр орлон гүйцэтгэхээр томилогдсон байна. 
Ж.Энхцэцэгийн ажлыг хүлээн авсан П.Эрдэнэцэцэг нь цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан гэх ба 20 жил цагдаагийн алба хашсан, эмнэлгийн нарийн мэргэжилгүй болохыг эх сурвалжууд хэлж байна. 
П.Эрдэнэцэцэг нь тэтгэвэрт гарахаас өмнө Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан