Улсын өмчийг хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан эмчийг шалгаж байна

Ѳчигдѳр буюу энэ сарын 4- ны ѳдѳр “Ѳргѳѳ” амаржих газрын нярайн аппарат болон бусад тоног төхөөрөмж  алдагдсан талаар бид мэдээлсэн. Анх 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн “Ѳргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нь цагдаагийн байгууллагад хандан эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж алдагдсан гэх дуудлага мэдээллийг ѳгчээ.
Уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мѳрдѳн шалгах ажиллагааг явуулсан байна. Шалгалтаар “Ѳргѳѳ” амаржих газрын алдагдсан гэх тоног тѳхѳѳрѳмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь ѳѳрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон байна. Хэрэгт холбогдогч О нь хувийн эмнэлэгтэй бѳгѳѳд ѳѳрийн ажилладаг Ѳргѳѳ амаржих газраас нярайн тасагт хэрэглэж байсан дѳнгѳж тѳрсѳн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байжээ.
Эмнэлэг энэ оны оны зургаадугаар сард эмнэлэгийнхээ бүх тоног төхөөрөмжийг тоолоход эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж бүгд бүрэн бүтэн байсан. Гэтэл аравдугаар сард дахин тооллого хийхэд ѳмнѳ нь байсан хэд хэдэн аппарат алга болсон нь илэрчээ.
Энэхүү хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш тус эмнэлгийн зүгээс О-ийн албан тушаалыг бууруулж тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж цалин хасах арга хэмжээнүүдийг авчээ. Сэжигтэн О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан