Mpress.mn сайтад иргэн М.Галя хандаж, өөрийнх нь дүүд Өргөө амаржих газрын сувилагч тариа андуурч тарьснаас үүдэн амь насаа алдсан хэмээн ярилцлага өгсөн билээ. Энэ хэргийн улмаас дөрвөн хүүхэд нь бүтэн өнчирч үлдсэн талаар та бүхэн ЭНД ДАРЖ унших боломжтой.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Биднийг ярилцлагыг нийтэлсний дараа Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр “эм тарианы хордлогоос болж” гэх агуулга байжээ. Тиймээс хохирогчийн гэр бүл илүү тодорхой хариулт хүсэн, дахин хандсан талаараа бидэнд мэдээлсэн юм.
Бид өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас асууж тодрууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал, "Эмчилгээ хийлгэж байсан иргэний биеийн байдал муудаж, эрчимт эмчилгээнд хэвтэж байгаад нас барсан. Энэ хугацаанд эмийн гаж нөлөө, эмтэй холбоотой эрсдэл үүссэн байж магадгүй гэж үзэн Өргөө амаржих газрын зүгээс уг асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Тус байгууллагын зүгээс нууж, хаасан зүйл байхгүй. Одоогоор холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байна.
Буруу тариа тарьсан гэж баттай хэлж мэдэхгүй. Харин тус байгууллагын зүгээс эмийн гаж нөлөөнөөс болсон байж магадгүй гэж үзээд өөрсдөө хүсэлтээ өгч шалгуулж байгаа юм билээ" гэлээ.
https://mpress.mn/p/3425