Нийслэлийн цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх байрны 37 эмч "Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ"-ний танхимын болон гардан үйлдлийн сургалтад өнөөдөр хамрагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, жил бүр зохион байгуулдаг “Архидан согтуурахаас сэргийлэх 10 хоног”-ийн хүрээнд эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5527:2013 стандартын 5.3 дахь заалтыг хангах зорилгоор зохион байгуулж буй тус сургалтыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв НТТТ/-ийн сургагч багш нар удирдан явуулсан юм.
Сургалтын төгсгөлд НЭМГ-ын мэргэжилтэн Л.Батцэцэг, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ш.Батболд, ахлах байцаагч, хошууч Д.Адьяахүү, НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд нар хэлэлцүүлэг хийж, тулгамдаж буй асуудал болон цаашид хийх ажлын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.
montsame.mn