Халдварын бүсэд ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрт коронавирусийн халдвартай иргэдийг хүлээн авч, эмчилж байсан тасгийн сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж амиа алдсан байна.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Сүхбаатарын дүүргийн 1-р хороо нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл энэ сарын 29-ны 00:23-д цагдаагийн байгууллагад ирснийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна" гэлээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.