Улсын хэмжээнд даваа гарагт коронавируст халдварын 15 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сарын 26-нд 15-аас доош буюу 13 тохиолдол шинээр бүртгэгдэж байв. Шинээр илэрсэн тохиолдлуудын найм нь Улаанбаатар хотод, долоо нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 180 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 615 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.Эмнэлэгт байгаа иргэдийн 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Эмчлүүлж буй иргэдийн 16 нь нэн хүнд, 38 нь хүнд, 81 нь хүндэвтэр, 45 нь хөнгөн оноштой байна.