Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 10 нь Улаанбаатар хотод,
- Хоёр нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 172 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 547 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 22 нь нэн хүнд, 43 нь хүнд, 96 нь хүндэвтэр, 11 нь хөнгөн оноштой байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.