ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 268 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 125 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 8 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1930 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2193
-Хүндэвтэр 2636
-Хүнд 707
-Нэн хүнд 109 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10853 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5645 иргэн байна. Үүний 205 нь жирэмсэн, 1122 хүүхэд байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан