Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2519 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1154 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1365 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 18 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1222 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 11387
-Хүндэвтэр 6766
-Хүнд 2144
-Нэн хүнд 378 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 65426 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 7053 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 20675 иргэн байна. Үүний 1570 нь жирэмсэн, 3989 хүүхэд байна.