Алхах бүрд өвчин эдгэрнэ

Алхах бүрд өвчин эдгэрнэ

 

Японы Нагао Казүкиро эмч өөрийн олон жилийн судалгаа, шинжилгээнд тулгуурлаж дөрвөн цуврал бүтээл туурвисан. Тэрбээр “Алхалт” хэмээх номоо хэвлүүлэхдээ өмнөх хавтаст нь “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” хэмээсэн нь дэлхийн уншигчдын сонирхлыг ихэд татжээ. Тэрбээр алхалтын тухай тайлбарлахдаа:

Нэгт. Алхах үед хүний ген өөрчлөгдөн, шинэчлэгддэг тул дархлаа сайжирч, өвчин эдгэрдэг.

Хоёрт. Телометр эс уртасдаг учир хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломжтой.

Гуравт. Гэдэсний үйл ажиллагааг сайжруулснаар ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулж, биед туссан өвчин эдгэх бөгөөд цаашид дахин өвчлөхгүй.

Дөрөвт. Тестостерон дааврын хэмжээ, уургийн нийлэгжилт нэмэгдэн, бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна булчингийн хүч чадал нэмэгдэнэ. Тестостеронийг хүний биед байгалиас заяасан сэргээш гэж үздэг бөгөөд хэт ихдэх, багасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Тавд. Серотонин, допамин зэрэг аз жаргалын гормон ялгаруулж сэтгэл санаа өөдрөг болж, урам зориг орон биед эрч хүч мэдрэгдэж эхэлнэ. Ийм үед аливаа өвчнөөс амархан ангижрах боломжтой болдог

Хүн өдөр бүр тогтмол 2000-10 000 алхсанаар эмийн сан руу явах хэрэгцээ багасаж, дараах өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэсэн дүгнэлтийг тэрбээр хийжээ. Үүнд:

Өдөрт 2000 алхвал өвчилсөн ч хэвтэрт орохгүй

• 4000 алхвал сэтгэл гутрал, ганцаардалд өртөхгүй

• 5000 алхвал тархи зөнөгрөхгүй, зүрх, судасны өвчин тусахгүй

• 7000 алхвал хорт хавдруудаас сэргийлж чадна. Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжихээс сэргийлнэ.

• 8000 алхвал даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй.

• 10 000 алхвал бүх өвчнөөс сэргийлнэ.

Нагао Казүкиро эмч аливаа өвчнийг эмээр бус, алхалтаар эмчлэх боломжтойг судалгаагаараа ийн баталжээ. Хүн хөдөлгөөн хийж л байвал урт наслахыг, харин архи, тамхи зэрэг хорт зуршил, буруу хооллолт, хэт орой унтаж, нойргүүдэх нь алхалтын ач тусыг үгүй хийдэг болохыг анхааруулжээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан