Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1596 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 314 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1282 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас таван хүн нас барж, нийт нас баралтын тоо 907 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6332
-Хүндэвтэр 3626
-Хүнд 944
-Нэн хүнд 191 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10309 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2022 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 11093 иргэн байна. Үүний 2990 нь жирэмсэн, 1716 хүүхэд байна.