ЭМЯ: 2543 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2543 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1342 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1201 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 13 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1059 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 12329
-Хүндэвтэр 6729
-Хүнд 1959
-Нэн хүнд 380 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 56800 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 4883 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21397 иргэн байна. Үүний 1297 нь жирэмсэн, 4085 хүүхэд байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан