Цусны дээд ба доод даралт ойртоно гэдэг нь ...

Бид өдөр тутам хэн нэгнээс дээд доод даралт ойртож, цусны даралтууд ойртоод гэх зэрэг яриаг сонсож байсан.
Цусны дээд ба доод даралт ойртоно гэдэг нь артерийн судасны даралтыг хэлж байгаа юм.
Артерийн даралтыг бид дээд ба доод утгаар авч үздэг.
Дээд даралт гэж систолын буюу зүрхний агшилт хийж шахаж байх үеийн даралтыг хэлдэг. Харин диастолын даралт буюу зүрх суларч байх үед үүсдэг даралтыг доод даралт гэнэ. Энэ 2 даралт ойртоно гэдэг их ховор үзэгдэл. Яагаад гэхэл зүрх агшилт хийж байх үедээ дээд даралтыг үүсгэдэг.
Харин агшихгүй суларч байх үед аортын тал саран хавхлага хаагдах үед артерийн судасны хананд үзүүлж байгаа зүрхний шахуургын үйл ажиллагааны нөлөөлөөгүй даралтыг систолын даралт гэж ойлгодог.
Тэгэхээр дээд ба доод даралт ойртоно нь зүрхний шахах хүч диастолын даралтыг давахгүй байна гэсэн үг.
Артерийн судас агшиж сулардаг физиологийн эрхтэн учраас зүрхний шахуургын үйл ажиллагаа диастолын даралтаа давж чадахгүй байгаа бол даралт унах буюу доошилдог. Өөрөөр хэлбэл хүний биеийн физиологийн үед 2 даралт <10 мм.муб даралтаас бага зөрүү үүснэ гэдэг боломжгүй зүйл. Харин судасны хатуурал, артерийн судас склероз процесст орсон бол үл ялиг ойртож болох юм. Хэрвээ 2 даралт их ойр гарвал дахиж артерийн даралтыг нягталж үзэх буюу зүрх судасны эмчид үзүүлэх шаардлагатай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан