Даралт бууруулах Монгол аргууд

Ихэвчлэн өндөр настай хүмүүс даралт ихэдлээ багадлаа гэдэг байсан бол сүүлийн үед энэ өвчин их залуужих хандлагатай болжээ. Монголчуудын хувьд цусны даралтаа хэвийн байлгах, бууруулах олон арга байдгаас заримыг дурдвал:
  • Зун тарваганы мах чанасан шөлнөөс тостой халуунаар нь өдөрт нэг аягаар гурав хоног уувал даралт буурч, ахин ихдэггүй
  • Хүнсний шар манжинг нимгэн зүсэж хөлийн уландаа тавьж даралтаа бууруулж болдог
  • Улаан тамхи уландаа дэвсэж байвал даралт буурдаг
  • Даралт ихтэй хүн орой унтахын өмнө зүүн гарын сарвууг тойруулан иод түрхдэг. Хоногт 1 удаа буюу 10 хоног түрхвэл сайн байдаг
  • Даралт ихтэй хүн өлөн шээсээ уугаад байхад буурна
  • Хүрэн манжинг хальстай нь бүтнээр нь чанаж өглөө бүр идвэл даралт буурч ходоодны шарх ч эдгэрдэг
  • Цахилдагны үндэс чанаж уугаад даралтаа бууруулж болно
  • Хөлийн уланд тарваганы тос түрхвэл даралт ихсэхгүй
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан