АТГ: Улсын I төв эмнэлгийн орлогч захирал Б.Түвшинтөр нарын 25 хүнийг шалгаж байна


АТГ-аас энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар зарим мэдээллийг хуульд заасан хүрээ, хязгаарын түвшинд өгч байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтийн албаны 263 албан тушаалтны ХАСХОМ-ыг хянан шалгасан ба эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 25 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа гэв.
Тодруулбал улсын 1-р төв эмнэлэгийн орлогч захирал Б.Түвшинтөр нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц 1, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц 1, орон сууц 3, өндөр үнэлгээтэй автомашин 2-ыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Батмөнхийг хууль бус соёлын өвийн худалдаа хийсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Дээрх албан тушаалтнуудын ажлын байр, орон гэрт үзлэг нэгжлэг хийж холбогдох нотлох баримтуудыг бэхжүүлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын төв 2-р эмнэлэг  нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг эрүүл мэндийн салбарын байгууллагын нэр бүхий удирдах албан тушаалтнуудад эмийн хууль тогтоомж зөрсөн, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн, хээл хахууль авч бусдад давуу байдал үүсгэсэн зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан