“Оточ Манранба” Их сургуулийн ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр Д.Отгонбаатартай ярилцлаа.
-Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой ханиад томуу ихээр дэгдэж байна. Ардын уламжлалт анагаах ухаанд ханиад томуунаас сэргийлэхэд ямар эмчилгээг зөвлөдөг юм бол?
-Өвлийн улиралд хүний бие махбод олон талт био хэмнэлээрээ өөрчлөлт хувиралд орж байдаг. Улмаар уушги болон бөөрний өвчлөл ихэсч, үүнийгээ дагаад ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Уламжлалт анагаах ухаанд ханиаднаас урьдчилан сэргийлэхэд эм гэхээсээ илүүтэй хүүхэд, насанд хүрсэн хүмүүсийн хоол, гэрийн асаргаа сувилгаанд илүү анхаарна гэж үздэг. Гэхдээ мэдээж эмээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ байна. Хүйтний улирал эхлэхээс өмнө зунаас эхлэн уушги, бөөрний тамирыг тэтгэх, ходоодны илчийг сайжруулах хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хүний биеийн дархлаа өсөж байдаг. Тийм учраас зуны амралтаар хүүхдүүдийг хөдөө авч гараад, уламжлалт үндсэн хоол, цагаан идээгээр хооллож, айраг цагаа сайн уулгах хэрэгтэй. Одоо үед гүүний саамаар цөс угаана, элэг цөсөнд сайн гэж байгаа боловч уламжлалт анагаах ухаанд гүүний саам уушгины тамирыг тэтгэнэ гэж үздэг. Зуны улиралд хүүхдэд шинэ айраг, саам, сүү сүүн бүтээгдэхүүнийг сайн хэрэглүүлж байх хэрэгтэй. Шар сүүгээр биеийг нь шавших, наранд ээх зэргээр зунжин сувилсан хүүхэд өвөлдөө ханиаднаас хол байх боломжтой. Мөн малын таван цулын дотор бие организмын чадлыг нөхөх, маш сайн аминдэмтэй хоол хүнс байдаг. Идэхдээ дотор нь сонгино, саримс, хөмүүл зэргээр амтлаад гүзээнд битүү чанаж идвэл бүр сайн байдаг.
-Ханиадыг уламжлалт анагаах ухаанд яаж эмчилдэг вэ?
-Ханиад нь дотроо олон янз байдаг. Томуу, томуу төст төрлийн ханиад бол өөрийн гэсэн үүсгэгчтэй, уламжлалтаар үүнийг энгийн үүсгэгч гэж нэрлэдэг. Гэтэл цаана нь халдварт бус уушгины ханиад, хамрын ханиад, хоолойн ханиад зэрэг өөр шалтгаанаар үүсгэгддэг ханиадны төрөл зүйлүүд байна. Одоо ихэвчлэн томуу, томуу төст өвчин буюу томуугийн үүсгэгчээр үүсгэгдэж байгаа ханиад дэгдээд байна. Энэ төрлийн ханиадыг уламжлалт анагаах ухаанаар маш сайн, үр дүнтэй эдгээж байгаа. Яаж эдгээж байгаа нь “Ковид-19”ийн үед харагдсан. “Ковид19”, томуу томуу төст өвчний үүсгэгчийн нэр төрөл нь өөр болохоос биш ижил дамжлага, ижил зүйлийн үүсгэгчээр үүсгэгдэж байгаа.
Одоо гадуур нэг зүйл төрлийн эмийг ханиадны явцыг түргэсгэх, түргэн эдгээх зорилгоор өгч болно. Зарим тохиолдолд мана-4, норов-7 зэргийг эрүүл хүн ч бага тунгаар хэрэглэх заалттай байдаг. Ингэснээр хүний биеийн бодисын солилцоо сайжирдаг. Бодисын солилцоо сайжирснаар дархлааны хариу урвал түргэн явагдаж, дархлал өндөртэй болох боломжийг хангаж өгнө гэсэн үг. Эрүүл хүн ч гэсэн урьдчилан сэргийлэх байдлаар байнга биш эмчийн заавраар мана-4, норов-7-г хэрэглэж болно. Жишээ нь, гэр бүлээрээ манатай цайг шингэн чанаад шингэний хэрэгцээгээ энэ орлуулаад ууж болно. дээр алдаад байна. Ханиад үүслээ гэхээр шууд антибиотик зөвлөж байна. Энэ нь маш буруу. Ханиад өөрийн гэсэн үе шаттай явагддаг. Үе шат болгонд нь тохирсон өвөрмөц эм, эмчилгээнүүдийг зөвлөх ёстой. Ялангуяа ханиадны өмнөх урьтал, нууц үед аль болох антибиотикийн төрлийн буюу уламжлалтаар “нядлах эм”-ийн төрлийн эм, эмчилгээний зүйлүүдийг хориглодог. Энэ үед түүнийг боловсруулах буюу түргэн явуулах, халууныг хүчтэй болгож байгаа үе шат руу нь явуулахыг эрмэлздэг гэсэн үг. Хүүхэд нус нь гоожоод, бие нь зарайгаад ирж байгаа үед антибиотикийн төрлийн зүйлүүдийг аль болох шууд өгөхгүйгээр уламжлалтын эм болох хүмүүс ихэвчлэн мэддэг мана-4, норов-7 зэрэг боловсруулах, ялгах үйлдэлтэй эмийн хэлбэрүүдийг зөвлөдөг. Дараа нь өндөр халууралт илрэхээр нь нядлах эм буюу антибиотикийн төрлийн эмүүдээ өгдөг. Үүний дараа нь хий үүснэ гэж үзээд бүлээн шимтэй идээ, хийг бага зэрэг дарах, ходоодны галын илчийг сахих хоол хүнс зэргийг хэрэглэж, эмийн төрөл зүйлтэй хавсруулсан байдлаар үе шаттай эмчилдэг. Тэгж байж ханиадыг дахиж давтахгүйгээр үндсээр нь эмчлээд, ханиадны дараахь хүндрэлгүйгээр эдгээж чаддаг гэсэн үг. Энэ нь уламжлалт анагаах ухаан дахь онол практикт нэвтэрсэн чухал зүйл юм.
-Эцэг эхчүүд хүүхдээ уламжлалтын эм эмчилгээгээр эмчлэх талаар хэр мэдлэгтэй байдаг вэ?
-Эцэг эхчүүд энэ талаар мэдлэг бага байдаг. Шууд антибиотикийн төрлийн нядлах эм өгөхөд тухайн үедээ дарагдаж буй юм шиг шинж тэмдэг илэрч байгааг нуугдмал үедээ орно гэж ярьдаг. Хүүхэд дахиад ядрах, даарах, дархлаа сулрах үед нөгөө өвчин нь дахиж сэдрээд, сэдрэхдээ нуугдмал үед байсан вирусийн үүсгэгчүүд алга болохгүйгээр биед урхагшиж, олон эрхтэн системийг өвчлүүлэхэд бэлэн болсон байдаг. Энэ тал дээр эцэг эхчүүд, эмч мэргэжилтнүүд маш сайн анхаарах хэрэгтэй.
-Уламжлалт анагаах ухаанд ханиадны аль үед ямар эм танг хэрэглэж болдог талаар тодруулаач?
-Ханиадны эхэн үед мана-4, норов-7 гэсэн төрлийн эмийг ханиадны явцыг түргэсгэх, түргэн эдгээх зорилгоор өгч болно. Зарим тохиолдолд мана-4, норов-7 зэргийг эрүүл хүн ч бага тунгаар хэрэглэх заалттай байдаг. Ингэснээр хүний биеийн бодисын солилцоо сайжирдаг. Бодисын солилцоо сайжирснаар дархлааны хариу урвал түргэн явагдаж, дархлал өндөртэй болох боломжийг хангаж өгнө гэсэн үг. Эрүүл хүн ч гэсэн урьдчилан сэргийлэх байдлаар байнга биш эмчийн заавраар мана-4, норов-7-г хэрэглэж болно. Жишээ нь, гэр бүлээрээ манатай цайг шингэн чанаад шингэний хэрэгцээгээ энэ орлуулаад ууж болно.
Хоолойн болон хамрын ханиад байвал эмт бодистой хамрын угаалга, татлага байдаг. Уламжлалтад гурван үртэй хамрын угаалга, хоолой зайлдаг зэмбэ-5, банзи-12 гэх мэт хоолойн ханиадны үед нядлах үйлчилгээтэй тангууд байдаг. Гэхдээ ямар ханиад вэ гэдгээс шалтгаалаад эмчийн бичиж өгсөн жорын дагуу хэрэглэнэ.
Уушги руугаа барьж ханиалгасан байвал сороолын төрлийн тангууд байдаг. Хүүхдүүдэд сүүтэй бүрээд өгчихдөг учраас амтлаг байдаг. Тиймээс бага насны хүүхдүүд хэрэглэх боломжтой. Ханиадны төрлөөс хамаараад тангийн сонголтууд янз бүр байдаг. Халдвар үүсгэгчтэй ханиад байвал дүдзи-10, банзи-12, зэрэг вирус рүү чиглэсэн эмнүүдийг хавсруулж өгдөг.
-Хөхөөр хооллож байгаа хүүхдийг өвчилсөн үед уламжлалт анагаах ухаанд хэрхэн эмчилдэг вэ?
-Хүүхдэд уламжлалт танг нэг тунгаас илүү тэр болгон уулгахгүй. Халдварт ханиадны үед 4, 5-аас дээш насны хүүхдэд тодорхой хэмжээнд түргэн хугацаанд тунг нь ихэсгэх боломж байдаг.
Хөхөөр хооллодог хүүхдийн өвчнийг ханиад гэлтгүй уламжлалт анагаах ухаанд яаж эдгээдэг вэ гэвэл ээжид нь тан уулгадаг. Эхийн сүүгээр дамжуулж эмчилдэг. Шингэн төрлийн эмээр эмчлэхээр бол хүүхдэд ойр ойрхон бага багаар балгуулж уулгадаг. Тан учраас хоруу чанар байж таараа. Тиймээс ямар насны хүнд өгөх гэж байгаагаасаа шалтгаалаад тун, цаг, хэзээ яаж өгөх вэ гэдгээ мэргэжлийн эмчийн заалтаар өгөх хэрэгтэй.
Г.Балгармаа