Монгол Улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ

Монгол Улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ

 

Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Монгол улсад хараахан эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, дисплази үеийн зүрх судасны бага инвазив бүхий нээлттэй (Minimally Invasive Cardiac Surgery) мэс заслын тоо, төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Энэ зорилтын хүрээн 2017 оноос өвчүүний голын зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг анх нэвтрүүлэн хийж эхэлсэн.

Тэгвэл энэ 2024 оны 12 дугаар сард Монгол Улсад анх удаа цээжний зүүн хавирга хоорондын жижиг зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн мэс заслыг (Minimally invasive direct CAB) амжилттай хийлээ.

Өвчүүний ясны голын зүслэгээр хийгддэг уламжлалт мэс засалд ойролцоогоор 20-30 см урттай сорви үлддэг бол цээжний зүүн хавирга хооронд хамгийн жижиг зүслэг ашиглан хийгдэж буй энэхүү мэс засалд хавирга хоорондын 7-8 см зүслэгээр хийгдэж байгаа тул мэс заслын дараах өвдөлт болон шархны халдварын эрсдэл маш бага, эдгэрэлт харьцангуй түргэн байгаа нь   хөнөөл багатай мэс заслын онцлог давуу тал болох юм.

Тус эмнэлэг 2024 оны 12 сарын 15-ны байдлаар зүрхний нээлттэй мэс заслын тусламжийг нийт 402 эмчлүүлэгчид үзүүлээд байна. Үүнээс 136 нь титэм судасны мэс засал байсан бөгөөд  титэм судасны хүнд хэлбэрийн нарийсалтай, зүрхний агших чадвар 49%-иас доош буурсан 60 эмчлүүлэгчид зүрхний титэм судас залгах мэс засал амжилттай хийлээ. Титэм судасны нийт хийгдсэн мэс заслын 47% нь дэвшилтэт технологи ашиглаж, Агшиж буй зүрхэн дээр хийгдсэн мэс засал байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан