ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ зэрэг холбогдох газрууд хамтран томуу, томуу төст өвчлөлийн тандалтын цаг үеийн мэдээллийг тухай бүр танилцуулж буй.
Энэ удаад эрсдэлт бүлгүүд рүү хандсан зөвлөмж мэдээллийг онцоллоо. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Дэд захирал О.Батбаяр "Энэ долоо хоногт авсан сорьцуудын 20-28 хувьд А хүрээний вирус бүртгэгдлээ. Энэ бол томуу төст вирустэй харьцуулахад хүндрэх нь хурдан, сэхээнд орох, амиа ч алдах эрсдэлтэй.
Бид 15-аас доош насны хүүхдүүдийг эрсдэлт бүлэг гэж үзэж байсан бол А хүрээний вирус илэрч эхэлснээр хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс нь жирэмсэн эмэгтэйчүүд болж байна. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж, олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай.
65-аас дээш насны ахмадууд эрсдэлт бүлэгт орж байна. Энэ бүлгийнхний 90 гаруй хувь нь томуугийн вакцинд хамрагдсан ч тухайн хүний онцлогоос хамаарч хүндрэх эрсдэл бий. Түүнчлэн идэр настнуудад эрсдэл үүсэж байна. Агаарын бохирдол иргэдийг богино хугацаанд томуугаар өвчилж, хүндрэх эрсдэл байна" гэв.