Ханиад томууны үетэй зэрэгцэн ‘’COVID-19’’ халдвар дэлхий нийтийг цочроогоод буй. Тус өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд шалгарсан арга бол дархлаагаа дэмжих юм. Иймд бид дархлаа сайжруулах олон хүнснээс эх орныхоо хэрэглээнд тохирохуйц 10 хүнсийг сонгон хүргэж байна.
- Сармис
Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц нь амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлал дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээ юм.
Сармисыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад томуу, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг. Түүнчлэн, сармисанд агуулагддаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхтэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг аж. Иймд хахир хатуу хаврын цагт та өөрийгөө хамгийн сайн эмч сармисанд даатгаад авахад гэмгүй.
- Аньс, Чацаргана
Аньс органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Аньсанд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, кали, кальци, марганц төмөр, зэрэг эрдсүүд агуулагддаг. Харин навчинд нь халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг байна. Ханиад томууны дэгдэлтийн үеэр тус жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог. Чацарганд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг, C, A, E, B-ийн төрлүүд, РР аминдэмүүд, био идэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа давуу талтай. Энэ утгаар нь чацаганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг байна. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэр, өгрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг.
- Сүү, Цагаан идээ
Монголчууд зөвхөн зун гэлтгүй өвлийн улирал цагаан идээгээ хэрэглэж дархлаагаа дэмжий байх нь зүйтэй. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад нэн чухал.
- Самар, Ургамлын үр
Эрүүл мэндэд нэн тустай, дархлаа дэмжих амин хүчлүүдийн тоонд Е аминдэм ордог. Хүний биед аажим аажмаар хуримтлагдаж байдаг бактери, хавдрыг бий болгогч эсүүдтэй тэмцэх, устгахад хамгийн үр нөлөөтэй нэгдэл нь тус аминдэм юм. Та самар, ургамлын үрийг тодорхой хэмжээгээр идэхэд өдрийн Е аминдэмийн хэрэгцээгээ төвөггүй нөхөх боломжтой. Хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалж, тус шим тэжээлүүдийг хэрэглэх хэмжээ янз бүр байдаг байна. Энгийн амьдралын хэв маягтай хүн самар, ургамлын үрийн аль нэгийг өдөрт 100-400 мг-г хэрэглэхэд хангалттай. Харин архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байнгын суугаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дээрхээс илүү хэрэглэж байж үр дүнгээ өгдөг байна.
- Амуу, Тариа
Бор будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг амуу тариан төрлийн хүнсний бүтээгдэхүүнзд ислэг, уургаас гадна залуужуулах гайхамшигтай үйлдэл бүхий антиоксидант ихээр агуулагддаг байна. Иймд цагаан гурил, гурилан бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.
- Зөгийн бал, Нимбэг
Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээждэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг.
- Загасны тос
Бие мах бодийн эрч хүчийг сэлбэх амин чухал шимт бодисыг та загаснаас нөхөх бүрэн боломжтой. Учир нь загасанд агуулагддаг Омега-3 амин хүчил нь хүний биед шаардлагатай шимт бодисыг түргэ хугацаанд нөхөөд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж, эрүүл толигор, гэрэлтсэн тунгалаг царайтай болгох эх үндэс болдог байна. Омега-3 нь цэнгэг усны яргай, туна, макарел зэрэг загасанд хамгийн ихээр агуулагддаг бөгөөд долоо хоногт гурван удаа хүнсэндээ түлхүү хэрэглэхэд л хангалттай.
- Тахианы шөл
Илчлэг багатай атлаа санаанд багтамгүй шидтэй гэх энэхүү хоолыг эртнээс ханиад томууг анагаахад ардын уламжлалт эмчилгээний арга болгон хэрэглэсээр иржээ. Шинэхэн чанасан тахианы шөлийг халуун дээр нь уухад шархирч байсан хамрын өвчин, гоожиж байсан шингэн нус татраад ирэхийг нэгэн судалгаанд онцолжээ. Ялангуяа тахианы шөлөнд халуун ногоо, сармис сонгино нэмж зооглох нь шөлний анагаах шидийг үлэмж нэмэгдүүлдэг байна. Мөн тахианы махаа ястай нь чанавал шөлөн дэх кальцийн агууламжийг нэмж өгдөг ажээ.
- Мөөг
Байгалийн хосгүй бүтээл болох мөөгийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”,”polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыш тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй. Мөөг нь маш тэжээллэг төдийгүй дархлаа сайжруулах шинж чанартай. Мөөг нт судалгаагаар вирусийн эсрэг ба бактерийн эсрэг шинж чанартай хэмээн батлагдсан бөгөөд антиоксидант агуулдаг тул хүүхдийн өвчлөх эрсдэлийг бууруулахад тусалдаг байна. Мөн мөөг нь дархлааг хамгаалдаг цайр агуулсан байдаг.
- Амтат чинжүү
АНУ болон Мексикт ургуулж эхэлсэн амтат чинжүү нь амин дэмийн баялаг бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр Мексик, Хятад улсууд нь амтат чинжүү тариалалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд улаан, ногоон, улбар шар өнгийн амтат чинжүүнүүд С амин дэмээр нэн баялаг ажээ. Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209мг С амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэнд байх С амин дэмийг агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.