Дэлхий дахинд 50-иас доош насны хүмүүс шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх нь ихэсжээ.
“Lancet Oncology” сэтгүүлд бичсэнээр, залуусын дунд шулуун гэдэсний хорт хавдар эхний шатандаа оношлогдох тохиолдол өсөж байгааг эмч нар анхааруулсан байна. Ийм хандлага судалгаанд хамрагдсан 50 улсын 27-нд ажиглагджээ. Хамгийн өндөр үзүүлэлт Шинэ Зеланд /4 хувь/, Пуэрто Рико /3.8 хувь/, Англид /3.6 хувь/ бүртгэгджээ. Ингэхдээ залуу эмэгтэйчүүдэд ийм онош тавих нь нэмэгдсэн байна.
Ийн залуус шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх болсны шалтгааныг буруу хооллолт, таргалалт болон хэт их хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна. Гэхдээ үүний гол шалтгааны судалгаа дөнгөж эхний шатанд явааг эрдэмтэд онцолжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2020 онд дэлхий дахинд 1.9 сая шинэ тохиолдол бүртгэгдэж байжээ.